Нэгэн иргэн нийгмийн сүлжээндээ байр түрээслэхээр ОСМО компанийн ажилтан гэх хүнд залилуулсан талаар бичсэн байсан.
Энэ талаараа EGUUR.mn сайтад "Эгч нь 8-р сараас хойш л байр хайсан болохоор яг хайж байсан байршилд байр түрээслэнэ гэсэн болохоор хэт түргэджээ. Охидоо байранд оруулаад, сайн ажиллавал болно байх гэж бодсон. Есдүгээр сарын 3-ны өдөр би “2019 онд ашиглалтад орсон, цэвэрхэн нэг өрөө байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу н.Эрдэнэбулган гэх хүүтэй холбогдсон. Ингээд очиж үзнэ гэж тохироод утсаа тасалсан. Гэтэл төд удалгүй над руу эргэж залгаад “Эгч ээ над руу олон хүн залгаад байна. Та хэрвээ байрандаа найдвартай оръё гэвэл байрныхаа түрээсийн 80 хувийг төлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн.
Над руу хэд хэд залгаад хэлсэн учир би дөрвөн сарын байрны түрээс, нэмэлт барьцааны төлбөртэй хамт шилжүүлнэ гэхээр нь урьдчилгаа хоёр сая төгрөг шилжүүлээд, үлдсэнийг байраа үзсэний дараа төлбөрөө хийхээр тохирсон. Ингээд надад “ажил орой 22: 00 цагт тарна, тэгээд уулзаж байраа үзүүлье” гэж хэлсэн. Товлосон цагтаа залгахад дуудлага нь шууд тасраад байхаар нь завгүй байна гэж бодтол миний дугаарыг блок хийсэн байсан. Фэйсбүүк нь ч мөн нээгдэхгүй байсан. Надад өөрийгөө “Осмо”-ийн зуучлагч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бүр итгэчихсэн" гэсэн ярилцлага өгсөн юм.
Түүний хувьд энэ асуудлаа нийгмийн сүлжээнд бичсэнтэй холбогдуулан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн байна.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна