Солонгос буудалд ажиллаж байсан эмэгтэй Монгол бүсгүй, захиралдаа зодуулж хүнд бэртжээ

Moderator
2021/09/04

Нэгэн Монгол эмэгтэй Солонгос захиралдаа зодуулан эрүү нь гэмтэж хоол ч идэж чадахгүй байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. 

Энэ талаар EGUUR.mn сайтад " БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан аж. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулсан байна.

Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугатан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлж, хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай нэгэн эмэгтэй цахим хуудастаа бичжээ" хэмээн мэдээлжээ. 

Харин уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас "Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно" гэсэн байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2021/09/04

    Солонгосын ЭСЯам гэж монголчуудаасаа зугтсан этгээдууд байдаг юм шиг бнлээ шуу!

    Хариулах
  • 103.57.92.26
    2021/09/04

    unen uu solongost suugaa elchin said ymar arga hemjee avsanaa alban yosoor medeeleh heregtei.mongoliin hunii ami arai l unegui bolood bna uu daa

    Хариулах
  • 66.181.161.42
    2021/09/04

    Эмэгтэйчүүдээ Та Нар ХӨХ Өгзөгөө Далд нууж бай ёр нь бол ямар ч эрэгтэй хүн гоё эмэгтэйчүүдийг хараад ганц унтаад үзчих юмсан гэж бодох байхдаа хүн байтгуй амьтан хорхой хүртэл бодох байх даа бүгэдээрээ дотроо бодолтой л байцгаана биздэ байсан ухаантай байж ухамсараа ухамсарлах буй за

    Хариулах
    • 202.126.89.68
      2021/09/06

      Хуц2