Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын 400 шахам айл зутруухан өвөлжихөд хүрчээ. Аймгийн төвийн Жинс багийн "Хөгжил" хороолол гэж жилийн жилд халаалт дулааны асуудалтай өвөлждөг. Өнөө жил ч мөн энэ асуудал тус хороололд оршин суудаг иргэдийн толгойны өвчин болоод байна.
Тодруулбал, аймгийн төвийн "Хөгжил хороолол"-д халаалт, дулаан өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн жил тус хорооллын халаалтыг нь хариуцаж байсан компанид аймгаас олгодог 500 сая төгрөгийн татаасыг өнөөдрийн хүртэл олгоогүй тухай эх сурвалжууд мэдээллээ. Иймээс тухайн компани энэ жил тус хорооллын халаалтыг нь хариуцах боломжгүй болсон гэдгээ мэдэгдсэн байна.
Намрын сар дундаа орж өвөлжилтийн бэлтгэл ажил дуусаж байгаа энэ үед Говь-Алтай аймгийн удирдлагууд 400 шахам өрхийн асуудалд хойрго хандаж, үл тоож байгаа нь харамсалтай. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал энэ өвөл "Хөгжил" хорооллынхон халаалтгүй хөлдүү өвөлжих нь ээ.
Тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хувьд найр наадам баяр цэнгэлд тун уриалгахан ханддаг нэгэн. Нэгэн жишээ өнгөрсөн хоёрдугаар сард цагаан сарын барилдааныг аймагтаа зохион байгуулна хэмээн цээжээ дэлдэж хэсэг гүйсэн. Нийслэлийн иргэд цар тахлаас болгоомжлон барилдааныг хойшлуулж байхад аймгийн иргэдийн эрүүл мэндийг үл тоон ийнхүү баяр цэнгэлд онцгойлон анхаарч байгаа О.Амгаланбаатар даргын үйлдэл тухайн үед шүүмжлэл дагуулж байв.
Тэгвэл энэ удаад ч мөн дээрх жишгээр хүйтний улирал хаяанд ирчихээд байгаа энэ үед аймгийн иргэдийн эрүүл мэндийг үл тоож байна. Бүх л бүтэн аймгийн 400 шахам айлыг халаалт, дулаангүй байлгаж байгаа үйл явц аймгийн Засаг ноён О.Амгаланбаатарт хамааралгүй бололтой...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.104
Хөлдүү толгой аймгийг минь адаг болгож байнаа. Булай юм аа найр наадам бөх нтр ёо түй чорт
Хариулах202.126.89.51
Harin tiin neg l ih alim jims, bayar naadam yrisan hvn!
Хариулах66.181.182.197
HOLDUU ZASAG DARGA
Хариулах