1990-ээд оны сүүлчээр “Хуанжу Гэг” буюу “Сувдан гүнж” нэртэй телевизийн олон ангит кино гарч эхэлсэн нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Энэхүү киноны гол дүрд БНХАУ-ын алдарт жүжигчин Жао Вэй тоглосон. Түүний хувьд Хятадад богино хугацаанд амжилтад хүрч, Азийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний нэгээр шалгарч байсан юм.

Тэгвэл саяхнаас түүний мэдээлэл БНХАУ-ын цахим орчноос бүрэн арчигдсан байна. Түүний бичлэгүүд бүгд устгагдаж бүр тоглосон кинонуудынх нь тухай мэдээлэлд хүртэл нэр нь гарч ирдэггүй болжээ.
Энэхүү хачирхалтай үйл явц нь таван жилийн өмнө Жаогийн компаний бүтээж байсан нэгэн кинонд Тайван жүжигчин тоглуулах болсноос үүдэлтэй гэнэ. Үүнийг тус улсын Коммунист намынхан эх оронч бус үйлдэл хэмээн зарлаж, удалгүй Жаогийн компанийг татвараас зайлсхийсэн гэж буруутган олон саяын өрөнд унагааж, бизнесүүдийг хязгаарлаж эхэлсэн байна.

Хятадын мэдээллийн сайтууд дээр Жао хувийн онгоцоороо эх орноосоо дүрвэж, Францын Улсад нөхөр Хуан Юлонгийн хамт усан үзмийн талбай бүхий эдлэндээ нуугдаж байгаа гэх мэдээллийг нийтлэж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна