УИХ-ын гишүүн М.Билэгт УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвлөнө

Moderator
2021/09/02

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг орон тооны бус зөвлөхөөрөө томилсон байна.

М.Билэгт нь  1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч, 1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач мэрэгжлээр суралцаж төгссөн. Мөн 1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежерээр төгсөж байжээ.
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1981-1986 онд Улсын геодези, зураг зүйн газар техникч
  • 1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт ХЗЭ-ийн хорооны дарга
  • 1995-1997 онд “Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 1997-2015 онд “Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2004-2015 онд “Ачлал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд “Ачлал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2015-2016 онд “Ачлал эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд “Ачлал жаргалан” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд “Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2014-2015 онд “Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна