52 настай эмэгтэй гэртэйгээ шатаж нас баржээ

Moderator
2021/09/02

Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 01-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

 Уг гал түймэрт иргэн Б /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна