Олон нийтийн анхаарлыг төдийлөн татахгүй байгаа нэг зүйл бол нөхөн сонгууль. Хоёр жил дарааллан үргэлжилсэн сонгуулийн үйл ажиллагаанаас иргэд залхаж эхлээд байна. Гэсэн ч хуулийн дагуу ирэх сарын 10-нд УИХ-ын нөхөн сонгуулийг хийхээр товлосон. Энэ дагуу намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийгмийн сүлжээнд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү, улстөр дэх хуучин дүр Э.Бат-Үүлтэй өрсөлдөх болсон талаар санал сэтгэгдлүүд хөвөрч байна.
Тэгвэл энэ зуур Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайдын нутагт МАН-аас хэн нэр дэвших вэ, гэх асуулт анхаарал татаж байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын удирдлагуудаас "мандат" авч УИХ-д нэр дэвшихээр болсон хүн бол Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат.
Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй. 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж байгаа юм.
Залуу боловсон хүчин гэдгээс өөр гуншингүй Ц.Идэрбатын ХОМ-ийг хүргэе. Ц.Идэрбатынх жилийн 60 гаруй сая төгрөгийн орлоготой. Тэрбээр 266 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг хашаа байшин, хоёр үйлчилгээний газар, өвөлжөө, хаваржаатай гээд юм юмны захтай Засаг дарга. 24 сая төгрөгийн үнэлгээтэй Lexus маркийн машинтай, гурван байршилд өмчлөх эрхтэй газартай.
Түүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл нь эрхэм Засаг ноён хурдан удмын 20 адуу, 30 үхрээ 80 сая төгрөгөөр үнэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
59.153.113.182
Заавал баян цатгалан байх албагүй биз дээ. ХОМ нь даржин гээд бгаа юм уу. Малынхаа үнэлгээг буруу хийлээ гээд бна уу. Өөнтөглөхдөө гол нь биш хийж бүтээхийг нь л эрхэмлээсэй.
Хариулах