Нөхөн сонгуульд Н.Ганбямба, Б.Гарамгайбаатар, Э.Батшугар, Э.Бат-Үүл нар нэр дэвшин өрсөлдөнө

Moderator
2021/09/01

Ирэх сарын 10-нд УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуультовлогдсон. Өнөөдөр сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тодруулна. 

Тодруулбал,  МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагт хуралдах бол  бага хурлаа 18:00 цагт товложээ. МАН-аас Хэнтийн УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тус аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж.  Харин АН Хэнтийд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Тэгвэл энэ өдрүүдэд нийгмийн сүлжээн дэх ярианы сэдэв болж байгаа зүйл бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог юм.  Энэ тойрогт МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвших нь тодорхой болжээ.  Угаас МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохирооны нэг хэсэг нь Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх юм. АН-ынхны хувьд энэ тойрогт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр зэхжээ.  Ийнхүү намууд өнөөдөр хөл хөдөлгөөнтэй өнжиж байна.  Учир нь өнөөдөр нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.