Г.Занданшатар: Хүүхдүүдээс бүрдсэн мини парламент ажиллуулна

Moderator
2021/09/01

2021-2022 оны хичээлийн жилийн нээлтэд зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ дэвшүүлжээ. 

Уг мэндчилгээнд "Орчин үед диплом, гэрчилгээ, сертификатаас илүү хүний авьяас чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлийг эрхэм чухалд тооцох боллоо. Онцгой авьяас чадвартай 13-16 насны үе тэнгийнхэн чинь  Microsoft, Apple, Toyota гэх мэт дэлхийн хэмжээний том компаниудад уригдан ажиллаж байна. Орчин цагийн энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсролын хуулийн төслийг бид хэлэлцэж байна. Иймд багш сурган хүмүүжүүлэгч, оюутан залуус, хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн саналаа энэ хаягаар ирүүлэхийг хүсье.

 Lawmaker.parliament.mn

Lawforum.parliament.mn

 Тиймээс та нар маань өөрсдийнхөө авьяас чадварыг нээн хөгжүүлэх, монгол түмнийхээ ёс заншилд суралцах, хүнлэг энэрэнгүй, хүмүүнлэг ёс зүйт боловсрол эзэмшихийн төлөө цуцалтгүй шамдаарай.Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн хүсэл сонирхлоо төр засагтаа хүргэх, эргэн тойрондоо байгаа буруу мууг засаж сайжруулахын төлөө хүүхдүүд үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын үүрэг гэж бид үзэж байгаа.

 Энэ зорилгоор энэ жилээс эхлэн улсын хэмжээнд ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн МИНИ ПАРЛАМЕНТ ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.105
    2021/09/04

    Guts hoshnogoo

    Хариулах
  • 139.5.217.105
    2021/09/04

    Тэгээд бас ерөнхийлөгчийн мини сонгууль хийгээрэй.

    Хариулах
  • 202.126.89.250
    2021/09/01

    ЭНЭ ОДО ЮУ СОЛИОРООД БНАА. ӨӨРСДӨӨ ТАЙЗАН ДЭЭР БАЙГАА ЖҮЖИГЧИД ГЭЭД БҮР ИТГЭЧИЖЭЭ. ХИЙХ АЖИЛ АЛГА УУ МУЛГУУНУУДАА

    Хариулах
  • 103.212.119.248
    2021/09/01

    Өөрсдөө ониго шаахвийдээ. Хүүхдүүд төгс төр байгуулна

    Хариулах