Х.Нямбаатар: "Рио Тинто"-гийн зүгээс нэг их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн

Moderator
2021/08/31

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.

Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ""Рио Тинто"-гийн удирдлагууд Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн.

1. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Цар тахлын үеийн эдийн засгийн хүнд үед гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэр хойшилж байгааг харамсаж байгаагаа харамсаж байгаагаа илэрхийлсэн.  Гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

2.  "Оюутолгой"-гоос "Эрдэнэс Оюутолгой"-д оруулан ногдол ашгийн хугацааг наашлуулах талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар 2.3 орчим тэрбум ам.долларын өр бичигдсэн. Энэ өрийг бууруулах талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. 34 хувийн ногдол хувьтай холбоотой асуудлаар цаашид хэлэлцээ хийж болно гэсэн. Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хойш тавьж, маргааны асуудлыг түр царцаах санал тавьсан" гэлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.229.246
    2021/09/01

    чулуугаар нь овоогийн тахих нь дээ тэгж ч ярих гүй дээ хөө

    Хариулах