Нийгмийн сүлжээнд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө авах нь гэх мэдээлэл цацагдаж, МАН-ын гишүүдийн зэвүү дургүйг зэрэг хүргэж эхлээд байна. Энэ мэдээллийг сонссон УИХ-ын гишүүн Ү.Хүрэлбаатар "Эсгий хийх газар нохой хэрэггүй" хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна. Энэ мэт дургүй, эсэргүүцсэн байр суурь Тусгаар тогтнолын ордонд өрөөнөөс өрөө дамжин тэнүүчилж байгаа сурагтай.
Мөн энэ ярианы нэг хэсэг нь "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилсон үйл явц юм.
Учир нь "Bloomberg TV Mongolia" телевиз нь Худалдаа хөгжлийн банк хамааралтай бөгөөд цаашлаад Э.Долгион нь тус банкны эзэн олон нийтэд "Сахал" хэмээн танигдсан Д.Эрдэнэбилэгийн хүн байж болзошгүй гэх хардлага таамаг МАН-ын гишүүдэд байгаа аж.
Мөн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон даруйдаа, Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра гэх залууг томилсон. А.Амундрагийн хувьд энэ оны хоёрдугаар сарын 09-ны өдөр МАН-д гишүүнээр элсээд удалгүй Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон байдаг. Гэхдээ А.Амундрааг Голомт банкны эзэн Г.Баясгалангийн хүн гэх таамаг улстөрийн хүрээнд яригддаг. Учир нь А.Амундрагийн хийж хэрэгжүүлж ирсэн төслүүдэд Голомт банкны эзэн Г.Баясгалангийн санхүүжилтээр хийгддэг байх магадлалтай гэнэ.
Ийнхүү Монголын хоёр томоохон банкны эздийн ойрын хүмүүсийг Ерөнхий сайд дэргэдээ авсан нь МАН-ын гишүүдэд таалагдахгүй байгаа аж. Нэг үгээр намын даргын багаа бүрдүүлж байгаа үйл явц нь МАН-ынхныг тухгүй байдалд оруулж, Засгийн газар нь хоёр банкны халаасанд орчих вий гэх болгоомжлол байгааг МАН-ын гишүүд илэрхийлж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.176.158
Энэ арай болохгүй шүү дээ
Хариулах66.181.183.232
жанхуугийн тухай бичихээр сэтгэгдэл устгаад байна.
Хариулах66.181.183.232
Жанхууг шоронд хий.
Хариулах66.181.183.232
Оросыг, Баттулгыг шүүмжилдэг байсан Болормаа сэтгүүлч алагдсан, Баттулгын төмөр замын бантанг аудит хийж байсан ЗТЯ-ны мэргэжилтэн залуу Баттулгын алуурчин Махбалын гарт зэрлэгээр алуулсан, Оросыг шүүмжилж гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар мега төсөл эхлүүлж Монголыг хөл дээр нь босгох гэж байсныхаа төлөө М.Энхсайхан хилс хэрэгт гүтгүүлж шоронд суулаа. Энэ хооронд Баттулга Зүүнбаян руу ямар ч үр ашиггүй төмөр зам тавиулж өдгөө монголчууд нүүрсээ машин дээр ачиж хил дээр оочерлох зуур оросууд төмөр замаар нүүрс хятад руу гаргаж зорилгоо биелүүлжээ. Монгол ялагдсан. Монгол одоо урвагчдыг гэсгээх хэрэгтэй.
Хариулах