"ТОКИО 2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж, АЛТАН МЕДАЛИЙН эзэн боллоо.
Ингэснээр Монголынг паралимпын тамаирчдын хоср дахь АЛТАН МЕДАЛИЙГ хүртэж байна.
Тэрбээр 245 кг-ын жингийн амжилтаараа Паралимпын наадмын алтан медалийн эзэн боллоо. Э.Содномпилжээ ийнхүү 245 кг-ын жинг амжилттай өргөснөөр Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоож байгаа юм.
Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.
Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв.
Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ.
Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.
Ийнхүү Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн
1. Э.Содномпилжээ (Монгол) 245 кг
2. Жон Ие Хи (Малайз) 237 кг
3. Рази Саман (Иран) 231 кг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна