ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа Монгол Улс дахь коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрээр “Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа. Вакцины үр нөлөө буурахад нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх тухай тооцоо хийхэд “Вакцины үр нөлөө 17.5 хувиар буурахад дельта хувилбарын тархалтын оргил үе есдүгээр сарын 20-25 орчимд ажиглагдана. Тухайн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1700-2500 орчим хүрэх магадлалтай. Түүнчлэн вакцины үр нөлөө 25 хувиар буурсан тохиолдолд дельта хувилбарын давалгааны хамгийн оргил үе мөн адил есдүгээр сарын 20-25 байх бөгөөд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 2500- 3500 хүрэх тооцоо гарсан.
Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь зургадугаар сард 30 хувьтай байсан бол долоо, наймдугаар сарын дунд орчимд ойролцоогоор 10 хувьтай болсон. Өөрөөр хэлбэл, өвчлөлийн тархалт Улаанбаатар хотод буурсан үзүүлэлттэй байна.
Гэвч хөдөө орон нутагт эсрэгээрээ шинжилгээнд эерэг илрэх хувь өслөө. Тодруулбал, долоо, наймдугаар сараас тогтмол өссөн үзүлэлтэй байна. Нийт аймаг, хөдөө орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь сүүлийн үед 30 хувь зарим өдрүүдэд 40-өөс дээш хувьтай гарч байна. Энэ үзүүлэлтээс харахад халдварын тархалт аймаг, орон нутагт эрчимтэй өсчээ.
Монгол Улсад бүртгэгдэж байгаа өвчлөлийн 72.5, хөдөө, орон нутагт бол Улаанбаатар хотод 27.5 хувьтай байна. Ялангуяа Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан, Ховд зэрэг аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр бүртгэгдлээ. Түүнчлэн цаашид Баян- Өлгий, Ховд, Дархан, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс зэрэг аймагт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна.
Монгол Улсад коронавирусийн тандалтыг хийж байгаа. ХӨСҮТ-д PCR-т суурилсан дельта хувилбар илрүүлэх шинжилгээг энэ онд нийт 951 сорьцод хийхэд 25 орчим хувьд эерэг илэрсэн. Харин наймдугаар сарын 21-ний байдлаар нийт эерэг илэрсэн тохиолдлоос түүвэрлэн авч шинжилгээ хийхэд 34.7 хувьд дельта хувилбар илэрчээ. Эдгээр тохиолдлын 37.4 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн байна.
Улаанбаатар хотын өвчлөлийн нөхцөл байдлыг наймдугаар сарын 20-ны байдлаар авч үзэхэд дараагийн 14 хоногт ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас дээш гарах магадлалтай гэх тооцоо гарлаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.177.220
Дээрх аймгуудын найр ихдээд байгаа шүү нээх хурим үснии найр хиинэ гэж оволзсон юмнууд байна лээ гай бүү тариач гуйя
Хариулах