ТОКИО 2020: Өнөөдөр Монголын байт харваа болон жүдогийн тамирчид өрсөлдөнө

Moderator
Өчигдөр 09 цаг 57 минут


Тус наадмын зургаан төрөлд манай 11 тамирчин өрсөлдөх бөгөөд өнөөдөр байт харвааны тамирчин Х.Мөнхбаатарын тоглолтоор эхлэх юм. Тодруулбал, Х.Мөнхбаатар өнөөдөр 09.00-12.00 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргэнээ сорих юм. Түүний дараахан жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10.30-13.30, 16.00-18.40/ "Nippon Budokan" ордны дэвжээнд ур чадвараа сорин барилдана. Түүнчлэн энэ өдрийн  14.00-17.00 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөх хуваарь гарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна