“Иргэд койн авсан мөнгөө АЛДАХ, хохирогч болох өндөр ЭРСДЭЛТЭЙ”

Moderator
2021/08/26

Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэнгээс сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа криптовалют, койнуудын талаар товч тодруулга ӨГЧЭЭ.

Тэрбээр, Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж байна хэмээсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна