Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогсох нь, данс улайсан

Moderator
2021/08/19

Б.Болдсайхан эмчийн удирдан хэрэгжүүлдэг “Зүрх мартахгүй” сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсох болжээ. Энэ талаар тэр өөрийн Твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Төслийн дансанд буй мөнгө энэ долоо хоногт 15 хүүхдийн хагалгаанд орох зардалд л хүрэлцэж байгаа аж. Б.Болдсайхан “Данс улайсан… Өнөөдөр дөрвөн хүүхэд, энэ долоо хоногт 15 хүүхэд ороод зогсох нь. Хүмүүс, компаниуд тусалж, дэмжээрэй. Хүүхдийн зүрхний хагалгаа хямд, амар биш” гэж хоёр өдрийн өмнө жиргэжээ.

“Зүрх мартахгүй” төслийн Голомт Банкан дахь хандивын данс: 141 513 9507.

Олон нийтийг хандивын мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг гүйлгээний утга хэсэг дээр заавал дурдаж өгөхийг хүсэж байгаа юм байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2021/08/19

    Бех гээд ухаан алгаа энэ улсад! Хамгийн чухал боловсрол, эруул мэндийг дэмжих гэж угуй.

    Хариулах
  • 124.158.70.205
    2021/08/19

    Болдсайхан эмчээ, та бол өөрөө их баян хүн ш дээ. Өөрөөсөө мөнгө огт гаргахгүй, өөрөөлийн юмаар юм хийх гэж оролдоод байх юм. Сонгдо эмнэлэг асар их орлоготой, тэгсэн мөртлөө эмч нарынхаа цалинг огт нэмдэггүй, эхнээсээн 4-р эмнэлэг рүү яваад дууслаа. Сайн мэргэжилтэнгүүдээ алдаад дууслаа. тийм дээ ч Та эмнэлэгтээ биш Солонгост очиж хагалгаанд орж байгаа биз дээ. "Зүрх мартахгүй" төсөлдөө одоо өөрөөсөө мөнгө гарга, үнэндээ хүүхдэд ямар зүрхний хагалгаа хийж байгаа эмч хүмүүс бүгд мэдэж байгаа. Хүнд үү, хөнгөн үү гэдгийн наад захын эмч нар ялгана. Тиймээс одоо өөрөө санхүүжүүл. Харамсалтай хүний хүүхдийн төлөө өөрөөсөө мөнгө гаргахгүй л байх лдаа. Одоо нэг баян мөнгөтэй хүн рүү дайрна биз.

    Хариулах
    • 202.126.90.82
      2021/08/20

      Yag vnen