Сангийн сайд Б.Жавхлан: Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилж, нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, хөгжүүлж дэмжих хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан, тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж хийнэ. Цаашид бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Төрөөс "Төрийн банканд дэмжлэг үзүүлнэ" гэв.
Хөгжлийн банкийг цаашид экспорт-импортын банк болгоно. Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй, банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэдгийг Сангийн сайд мэдээллээ.
Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сараас хойш нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй, татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй байна. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна