"Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид "20 жил дайтсаны эцэст бид улс орноо чөлөөлж, гадныхныг хөөн гаргалаа. Энэ мөчөөр ард түмэн маань бахархах байх. Афганистан дайны талбар болж үлдээсэй гэж хүсэхгүй байна. Бидний эсрэг дайтаж байсан бүхнийг уучиллаа. Дайсагнал дууссан. Бид гадаадад ч, дотоодод ч дайсантай байхыг хүсэхгүй байна" гэжээ.
Түүнчлэн "Кабулд эмх замбараагүй байдал үүсэхийг хүсэхгүй байна. Төрийн эрхийг тайван замаар авахын тулд бид Кабул руу нэвтрэх төлөвлөгөөгүй байсан. Гэвч өмнөх засгийн газар аюулгүй байдлаа хангах хэмжээний чадваргүй байсан тул үүнийг хийхээс өөр аргагүй болсон. Оршин суугчдыг хамгаалахын тулд Кабулыг эзлэх шаардлага гарлаа" гэсэн байна.

Тэрээр "Олон улсад хэн ч хохирохгүй гэдгийг хэлмээр байна. Бид олон улсад асуудал үүсгэмээргүй байна. Гэхдээ бид шашныхаа зарчмын дагуу ажиллах эрхтэй. Бусад улс орнууд өөрсдийн гэсэн дүрэм журамтайн адилаар афганчууд мөн өөрсдийн үнэт зүйлстэй уялдсан хууль журамтай байх эрхтэй. Бид шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болно. Тэд бидэнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөнө. Олон улсад хандаж хэлэхэд ямар ч ялгаварлан гадуурхалт бий болохгүй" гэв.
"Мөн хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүндэтгэж байна. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чөлөөтэй, хараат бус хэвээр үлдэх боломжтой. Гэвс исламын шашин манай улсад томоохон байр суурийг эзэлдэг учраас исламын үнэт зүйлсийг хүндэтгэх ёстой" хэмээгээд "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бидний ажлыг шүүмжлэх эрхтэй. Энэ нь бидэнд өөрсдийгөө засаж залруулах боломжийг олгох юм. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бидний эсрэг ажиллаж болохгүй" гэжээ.
Эх сурвалж:gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.88.178
Hewlel medeelel bidnii esreg ajillaj bolohgui geshh
Хариулах