Одоогоос сарын өмнө буюу долдугаар сарын 05-нд Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлж байгаагаа зарласан. Тэд, цар тахлын үед хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа. Тухайлбал эмнэлгийн гадаа тусламж үйлчилгээ авч чадалгүй иргэн нас барсан нь Засгийн газар огцрох шалтгаан хэмээн мэдэгдэж байсан юм. Тухайн үед УИХ дахь АН-ын 13 гишүүн гарын үсэг зурсан хэмээж байв. Гэвч түүнээс гуравхан хоногийн дараа долдцгаар сарын 08-нд УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, сөрөг хүчнээс санаачилсан Засгийн газрыг огцруулах асуудал намрын чуулган хүртэл хойшилсон.
Тэгвэл өнөөдрөөс АН-ын бүлгийн 11 гишүүнээс гадна МАН-ын дөрвөн гишүүн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар Ардчилсан намын бүлгийн хэвлэлийн алба: “Долдугаар сард гарын үсэг цуглуулна гэж мэдээлэл хийсэн. Гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн байгаа. Намрын чуулганаар Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих төлөвтэй байгаа” гэсэн юм. Мөн бид АН-ын бүлгийн зарим гишүүдээс тодруулахад,
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: “Засгийн газрыг огцруулах тухай гарын үсгийн бичиг сэлт ирээгүй” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Би гарын үсэг зурчихсан байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: “Би юу ч мэдэхгүй. Хөдөө байна” гэдгээс өөр хариулт өгсөнгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Бүлэг цуглаагүй байгаа, зураагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Тэгэхээр долдугаар сарын 05-нд эхлүүлсэн Засгийн газрыг унагах эл акцид АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурсан бол зарим нь тийм бичиг ирээгүй хэмээн хариулж суугаа юм. Тэд зурчихаад мэлзэв үү, заримд нь үнэхээр бичиг очоогүй юу. Зураагүй гишүүд олон байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилготой АН-ын бүлгийн галт тэрэг хөдөлчихсөн.
Ямартай ч, Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан.
Хуулийн заалтаар бол 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, 39 болон түүнээс дээш тооны гишүүд дэмжвэл Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох юм.
Тэгэхээр АН-ын 13 гишүүн гарын үсэг зурлаа ч, цаана нь МАН-ын зургаан гишүүний гарын үсэг хэрэгтэй болно. Одоогоор дөрвөн гишүүн зурсан гэгдэж байгаа ч ямар гишүүд зурсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Тэгэхээр Засаг огцруулах Ардчилсан намынхны царцсан акц намрын чуулганаар л амь орох эсэх нь тодорхой болох юм.
eguur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.236
Чадамжгүй засгийн газрыг огцруулах ёстой.зөв дэмжиж байна.
Хариулах202.9.46.249
yaraltai ogtsruulax xeregtei
Хариулах202.126.94.99
Ер нь боловсон хучингуй болчихсон бна шуудээ, энэ намууд!!!
Хариулах202.9.46.26
дэмжиж байна. хурдан огцруулаасай. үнэхээр чадваргүй, мэдрэмжгүй засаг. бас ямар эрүүл мэндийн салбар нь ямар ч хүчин чадал байхгүй байхад, вакцин бүтээдэг хөгжилтэй улсуудтай барьцаад харьцуулаад хөл хориог задгай сул тавьчаад одоо болохоор 3-р тунг өндөр хөгжилтэй орнууд л хийж байгаа, манай ядуу улсад хамаагүй, бас 3-р тунгаа үр дүнгүй хужаа вакцинаа дахиж шахна ч гэх шиг, Хүүркээгээ хүчээр үндсэн хууль сонгуулийн хуулиа өөрчлөөд ч хамаагүй, иргэдээ үл тоож сонгуулчаад ковид иргэдийн буруугаас тархаж байгаа ч гэх шиг. гаднаас хил гаалиа хямгадахгүй английн мутац, энэтхэгийн мутац оруулж ирсэн нь бас л иргэдийн буруу юм байх. өөрсдөө овооны наадам хийж тэнээд байгаа юм байж иргэд нь цайны газар ажиллуулж гадаа гудамжинд ногоо 1-2 сар ч зарж болохгүй энэ тэр гээд ард иргэдээ хорлоод, бас дорд үзэж т1 гэж боддог засаг хурдан огцорч там руугаа тонилбол таарна.
Хариулах66.181.161.56
огцруулсан дээршүүү.юу ч хийж чадахгүй бацаан
Хариулах103.26.195.194
Яг үнэндээ маш чадваргүй засаг ш дэ
Хариулах