Дархан-Уул аймагт хүссэн газраа ногоо худалдаалах боломжтой боллоо

Moderator
2021/08/16

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  • Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тогтмол ажиллуулах,
  • Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
  • "Ногоон Дархан" дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжийг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломж олгох.
  • Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх
  • Шинэ, хуучин Дарханыг холбосон магистрал замын хоёр дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,
  • 2021 оны 08 дугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх төлөвлөлт, шийдвэрийг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан байна.

 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 121.164.98.192
    2021/08/16

    Маш зөв шийдвэр байна. Гар дээрх жижиг худалдааг зөвшөөрөх хэрэгтэй. Чадвартай нэг үлдэж улам сайжирч хөгжинө. Янз бүрийн халамжуудыг болих хэрэгтэй.

    Хариулах
  • 121.164.98.192
    2021/08/16

    Маш зөв.

    Хариулах