Өдгөө 100 жилийн ойгоо угтаж буй цагдаагийн байгууллага зарим нэг алба хаагчдаасаа болж нэр хүнд муутай болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл даргаасаа эхлээд цэрэг хүртлээ АТГ, тагнуулын байгууллагад шалгагдаж барцадтай 100 жилийн ойгоо угтаж байгаа болохоор цагдаагийн нэр хүнд унаж байна.
Тухайлбал, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад өдгөө Орхон аймгийн цагдаад ажиллаж буй цагдаагийн ахдах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа ажээ.
Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэн шалгаж эхлээд байгаа аж.
Эх сурвалжийн хэлж байгаагаар буй цагдаагийн ахдах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахад Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ёстой алба хаагч нь өөрөө гадаадаас хар тамхи оруулж ирсэн хэрэгт холбогдсон нь өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал тул Тагнуулын ерөнхий газраас хэргийг маш нууцын зэрэгтэй шалгаж байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр бусадтай бүлэглэн баруун Африкаас олон улсын шуудан илгээмж ашиглан сэтгэцэ д нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа аж.

Хэрвээ цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг шүүхээ с гэм буруутай гэж үзвэл таваас 12 жил хүртэл хори х я л оноох болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд Мансууруула х эм, сэтгэцэ д нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тухай заасан бөгөөд цагдаагийн алба хаагчийг шалгаж буй зүйл ангид “Хориглосо н мансууруула х эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”гэж заажээ.
Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Ха р тамхита й тэмцэх газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76 хэрэгт 143 хүн холбогдуулан шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар тус тус буурсан. Эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хэмжээ харин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Монгол Улсын хилээр мансууруула х эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх зургаан гэмт хэрэ г бүртгэгдэн шалгагдаж байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Эх сурвалж TAC.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
150.129.140.104
Paparazzi medeelelee shalgaj oruulahgvi de. Odoo tanai site asuudald orno do hvnii ner tor gj ymr togloom yumuu.
Хариулах66.181.182.22
Энэ бол худлаа мэдээлэл байна шүү
Хариулах202.179.26.20
1 ,2 jil suusan bolood garaad l irnee.
Хариулах202.126.88.154
Hugiin nobsh be.Tsagdaa huuli sahiulah baital ene odoo yu be.hig shaar
Хариулах202.126.90.113
Shal hudlaa medeelel yawuulah yumaa hunii ner zuragtai ni ingj tawij boloh yumuu hunii erh gj algaa
Хариулах192.82.75.71
Шоронд орсон болгоод оргуулаад ч юмуу хэдэн жилийн дараа суллаад хар тамхины мафийн гүнд өөрийн хүнийг шургуулах нууц ажиллагаа байж болох юм.
Хариулах66.181.178.24
12 жил болоод гараад дахиад л зөөнө. Монголчуудаа хорлох гэсэн гадаадын гар хөл юм уу хаашаа ч юм. Эргүү пизда
Хариулах202.9.46.26
харваас бүтэхгүй, хогийн гар бна ш дэ
Хариулах192.82.82.12
ЭНЭ УЛС БҮР ЯАВАА? ЁС СУРТАХУУН ГЭЖ ЮУ Ч ҮГҮЙ БОЛЖЭЭ. ОДОО ХҮМҮҮСИЙН ХАРЛИЦААНД ХҮН ЁСНЫ ЗҮЙЛ ҮГҮЙ БОЛЖ ӨГӨӨ АВАА,АШИГ СОНИРХОЛ, ХҮНТЭЙ ХАНИЛАХ НЬ ЭД АШГИЙН СЭДЛЭЭР БОЛЖЭЭ. ЭНЭ НЬ ЦААШАА БҮР ГААРНА.
Хариулах66.181.189.30
Энэ төр жинхэнэ хог новшнуудаар дүүрчээ
Хариулах