​Л.Баттөр: Нийт шинжилгээний 11 хувиас "Дельта" хувилбар илэрсэн

Moderator
2021/08/13

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Улсын хэмжээнд PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь их байна. 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Нийт 0-17 насны хүүхдүүдийн дунд батлагдсан тохиолдлын 50 хувь нь 12-17 насныхан байсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш тасралтгүй буурсан.

 

Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутацийг илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний  11.6 хувьд "Дельта" хувилбар илэрч байгаа" мэдээллээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.