Усанд сэрүүцэхээр ороод живсэн иргэнийг эрэн хайж байна

Moderator
2021/08/12

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан” гэдэг газар 1 хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байна. 

Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 19:20 цагт хүлээн авчээ.  Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход иргэн Э /34 настай эрэгтэй/ тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр өглөөний 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна