Жүжигчин Т.Билэгжаргал ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР суллагджээ

Moderator
2021/08/11

Жүжигчин Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн байсан ч Өршөөлийн хуулиар суллагдсан байна. 

Тэрбээр өнгөрөгч 2020 оны тавдугаар сард мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож байгаа бичлэг тарж, нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Улмаар түүнд мансууруулах бодис хэрэглэсэн, бусдыг зодсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1, 11.4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг ба 2 жил 8 сар 10 хоногийн хорих ял оноосон байдаг.

Түүний эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, сулласан бөгөөд одоогоор СЭМҮТ-ийн хяналтад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.49
    2021/08/13

    Eejiige zodood bhda yahude

    Хариулах
  • 49.98.146.72
    2021/08/13

    ayul ayul hezee ch zasrahgui

    Хариулах
  • 202.21.107.34
    2021/08/12

    Энэ эргүү новш дахиад л хар тамхиа хэрэглэх блгүй, ийм новшнуудыг шоронд нь хатаавал таарна

    Хариулах
  • 192.82.71.141
    2021/08/12

    ЭЭЭ БҮҮ ҮЗЭГД, ЭХИЙГЭЭ ЗОДДОГ, ЁСТОЙ ТАРВАГА БОЛЖ ХАР УС УУЖ ХАР НҮХЭНДЭЭ Л АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ, ОЛИГТОЙ АМЬТАН БОЛ АМИА ХОРЛОХ ХЭРЭГТЭЙ ШД

    Хариулах