ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Moderator
2021/08/11

Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэх мэдээллүүд хэвлэлүүдээр бичигдээд байгаа. Мөн шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан байх магадлалтай байгаа юм.

Ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна