Согтуурсан үедээ жолоо барьсан 69 зөрчлийг ирүүлжээ

Moderator
2021/08/11

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нийт 298 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 3 хүн гэмтэж, орон нутагт  3 гэмтэж, 1 хүний амь хохирсон. Үүнээс 2 хүүхэд осолд холбогдсон байна.

 Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 69 зөрчил илрүүлсний нийслэлд 44, орон нутагт 25 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна