"Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд 22 настай залуу живжээ

Moderator
2021/08/11

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар иймэл нууранд НЭГ хүн живжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 16:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 200 км зам туулан 18:23 цагт очиход  “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид 08.11-ний өдрийн 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна