Аялал жуулчлалын долоон компани нийлж, “МИАТ”, “АэроМонголиа”-ын нислэгийн тийзийг худалдан авч, Турк руу аялал зохион байгуулжээ. Гэтэл УОК-ын гаргасан шийдвэрээр захиалгат нислэгүүдийг нь цуцлахад хүргэжээ.
Тодруулбал, “Летс трэвел” “А стар Mongolia”, “Зуут трэвел” “Ragusa tour”, “Жуулчин”, “Нью жуулчин турс”, “Аэрмаркет Холидэй” зэрэг компаниуд зургадугаар сарын 23-наас хойш шууд нислэгтэй аяллыг дотоодын онгоцоор үйлдэж байсан аж. Эдгээр компаниуд таван удаагийн нислэг үйлдэн 4 тэрбум төгрөгийн эргэлт хийж, ажилчдынхаа цалинг тавьж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ. Аяллын зардлын 80 хувь нь Монгол улсад орлогоор үлддэг ба 20 хувь нь гадагш гардаг тул дотоодын эдийн засагт эргэлт хийж орлого оруулж байгаа гэж үзэж байгаа юм байна.
Гэтэл наймдугаар сард төлөвлөсөн дөрвөн удаагийн аяллын нислэг УОК-н гаргасан шийдвэрээс болж цуцлагдаж, үүнээс үүдэн тус компаниуд алдагдал хүлээхэд хүрээд байгаа аж. Учир нь УОК аялагчдыг ирснийх нь дараа долоо хоног тусгаарла хэмээжээ. Уг шийдвэрийг тасалбар захиалсан аялагчид үл зөвшөөрч, тасалбаруудаа буцаажээ. Тус компаниуд Турк улсад аялагчдаа байрлуулах байр, хоол, онгоцны тийзний урьдчилгаа төлчихсөн байсан тул 1 тэрбум, 200 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.
Хамгийн хачирхалтай нь дотоодын компанийн нислэгээр гадагш аялаад ирсэн иргэдийг тусгаарлана гэчхээд Туркийн компанийн онгоцоор аялаад ирсэн аялагчдыг тусгаарлахгүй байгаа аж.
УОК-ын уг ялгавартай шийдвэрт бухимдаж буй дотоодын долоон компани манай сайтад хандлаа. Тэдний төлөөлөлтэй утсаар холбогдож, дараах тодруулга мэдээллийг авсан юм.
“2021 оны зургадугаар сараас зөвхөн Турк улс л манай улсаас аялагчид хүлээж авъя гэсэн. Энэ зөвшөөрлийн дагуу бид аялал зохион байгуулж эхэлсэн. Зургадугаар сарын 23-нд анхны аяллаа зохион байгуулсан. Бид аялал эхлэхээс аялал дуусах хүртэл халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж ПГУ шинжилгээг нислэг бүр дээр авч сөрөг хариугаар онгоцонд суулгаж аялуулж байсан. Ингээд наймдугаар сард дөрвөн удаагийн аяллын захиалга авч, хүмүүсээ бүрдүүлчхээд нислэгээ гаргах гэтэл УОК аялагчдыг ирэхээр нь долоо хоног тусгаарлавал нислэг үйлдэх зөвшөөрөл олгоё гэсэн. Бид тасалбар захиалсан иргэдтэй холбогдож, УОК-оос гаргасан дээрх шийдвэрийг хэлтэл, иргэд маш их бухимдсан. Гаднын нислэгээр ирж буй бусад аялагчдыг тусгаарлахгүй байгаа атлаа дотоодын онгоцоор яваад ирж буй хүмүүсийг тусгаарлана гэж байгаад гайхаж, бухимдан тасалбаруудаа буцаасан. Зарим аялагчид тусгаарлагдахгүйн тулд гаднын нислэгээр явж ирэхээр тийзний захиалгаа хүртэл өөрчлүүлж солиулж байна. Энэ аяллууд зургаан шөнө долоон өдрийнх. Бид дөрвөн удаагийн нислэгүүдээ төлөвлөж, онгоцны, буудлынхаа урьдчилгааг, хоолны болон автобусны төлбөрийг төлчихсөн байсан. Бид 1 тэрбум, 200 сая төгрөгийн алдагдал хүлээлээ.
Бид уг нь дотоодын компаниуд. Гэтэл бидэнд “аяллаар авч явсан иргэдээ долоо хоног тусгаарла” гэж шийдвэр гаргачихаад Туркийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлахгүй, шууд гэр рүү нь явуулж байна.
Манай аяллууд цуцлагдангуут “Туркиш Эйрлайнс” наймдугаар сарын 24-30-нд гээд нэмэлт нислэг зарлачихсан байна билээ. Энэ компанийн нислэгийн тийзний үнэ 3 сая 600 мянгаас 4 сая 600 мянгын хооронд хэлбэлзэж байгаа. Энэ мөнгө Турк руу гарч байна. Гэтэл бид монголчуудаа бүх зардал оруулсан хямд аялалд хамруулж байхад дотоодын компаниудыг нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүргэж, гаднын компанид давуу тал үүсгэж өгч байгаад бухимдалтай байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.179.21.250
Mungu chihuuljdee sain chikhuulsen bna daa
Хариулах112.72.10.102
Яагаад өөрийн орны хувь хүн болон компаниудыг дэмжидгүй улс юм бэ Гадныхан гэхээр л хөл алдаж доль цохидог зангаа болимоор юм
Хариулах202.126.88.208
Ажилаа мэдкү эргүү новшнууд бнашт. УОК гэж генерал мөрдөс нь ахадсан гал унтраадаг хар мулгуу мэдлэггүй сурсан сургуул соёлгүй новшнууд ажилдаг газар болж дээ
Хариулах66.181.185.130
УОК арай дэндэж байна. Хууль зөрчиж байна. Эх орон ард түмнээ бодох сэтгэл даанч алга.
Хариулах202.126.90.134
Арай ч дээ. УОК-т эх оронч сэтгэлтэй хүн алга уу?
Хариулах