Аймшигт хэргийн сэжигтэн 11 настай хүүг баривлан саатуулах боломжгүй, насанд хүрээгүй учир ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Moderator
2021/08/09

Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 07-ны өдрийн 18:02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 11 настай хүүхэд хамаатны 13 настай болон 7 настай хүүхдүүдийг удаа дараа хутгалсан хэрэг гарсан. Улмаар 13 настай эмэгтэй амиа алдаж, 7 настай хүү ГССҮТ-д рүү хүргэгдсэн юм. 

Тухайн үед БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нархан" хотхоны автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээллийг байрны харуул  цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ирүүлсэн байна.  Дуудлага мэдээллийн дагуу  БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж /103/ болон БЗД-ын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. 

Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, нэг хүүхэд нь /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан байна.  Улмаар хэргийн газарт  ажиллаж 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.

Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Одоогоор 7 настай хүү маш хүнд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин 11 настай хүүг гэрээс нь олсон ч баривчлан саатуулаагүй байна. Учир нь 11 настай  тухайн хүүхэд насанд хүрээгүй, бага насны хүүхэд учраас Эрүүгийн хууль түүнд үйлчлэхгүй юм. Эрүүгийн хуульд зааснаар 14-өөс дээш насны хүүхдийг хэрэг хариуцах чадвартай гэж хуульчилсан байдаг. 

Уг үйл явдалд Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн З.Энхболд өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш Криминологийн шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтооход тус дөхөмтэй байх болно” хэмээжээ.


Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.88
    2021/08/11

    Ene Nyambaatar l buruutuai

    Хариулах
  • 64.119.18.214
    2021/08/10

    Etseg extei ni xamt shiiteg oor arga bx esgui

    Хариулах
  • 66.181.160.91
    2021/08/09

    Яаг сайн шалшаж нягталж үзсэн болуу яаг энэ хүүхэд наадхийг чинь хийсэн болуу магадгүй ямар нэгэн ойр дотний төрөл садан нь алчаад энэ хүүхэдрүү чи хариуцлага үүрэхгүй гээд ятгацан байж болно шүү энэ тухай сайн нягталж шалга насний юум болно наад хүүхдэд чинь

    Хариулах
  • 183.90.36.156
    2021/08/09

    Davartsiin be Shar hadand 14 hurtel hevtuuleed , shorond ni hataa. Ter etseg ehed ni hariutslaga toots . Baliar yargachin pizdaa ve . 11 nas hamaagui , sanaataigaar hun alsan araatan baina shde

    Хариулах
    • 66.181.161.31
      2021/08/10

      Tiishde uhwel taarna muu gulug

  • 66.181.161.44
    2021/08/09

    Яаана даа

    Хариулах
  • 202.126.90.7
    2021/08/09

    гаж юмнуудыг өөгшүүлэхгүй нийгмээс тусгаарлах хэрэгтэй ,,,бүр эцэг эхтэй нь хамт

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/08/09

    Setgets ni eruul bish huuhed bna

    Хариулах
  • 192.82.88.205
    2021/08/09

    хүүхдүүд цахим тоглоомонд маш их донтож байна. Эцэг эхчүүд ажилдаа явсан хойгуур тоглоом тоглож сэтгэл зүйн маш их гэмтэж байна.Ялангуяа PUBJ тоглоомыг хаах хэрэгтэй.

    Хариулах
    • 66.181.161.96
      2021/08/10

      Тийм шүү

  • 202.126.89.226
    2021/08/09

    Б.Энхболд шүү.

    Хариулах
    • 66.181.161.31
      2021/08/10

      Goy2

    • 66.181.160.91
      2021/08/09

      устаг наад хүүхдэд дараан сэв суулган ямар бодлоггүй хүн бэ энэ чинь одоо

  • 202.126.89.28
    2021/08/09

    Ер нь бол цахим ертөнцийн хүн алдаг өчнөөн муухай тоглоомуудын хар гайдаа .Тоглоомонд бол алдаг буцаад амилдаг гэтэл амьдрал дээр тийм хэзээ ч байхгүй шүү дээ.Үнэн харамсалтай ирээдүй хойч үе минь

    Хариулах
  • 122.210.133.193
    2021/08/09

    Ehiig ni etgiig ni hatuu shiitge!! Huuhdee tiim bilgoson huuhed bol buruugui shtee. Hajuud ni aab eej ni tiim uildel gargadg bolood l huu tiim yum hiisen bb. Ter aab eejees ni holdiuulje humuujuuleh hetegtei

    Хариулах
  • 64.119.25.43
    2021/08/09

    Хөөх монгол хүүхэд ямар аимаар зэрлэг болж баинаа 11 настаи хүүхэд хүүхэд хутаглана гэдэг баиж боломгүи сэтгэц нь өөрчлөлтэи юм болоь уу

    Хариулах
  • 103.212.119.23
    2021/08/09

    Нэгэнд хүн алсан бол тархинд нь муу юм шүгэлсэн бгаа тул 14 нас хүртэл тусгаарлах л хэрэгтэй. Дахин давтдаг гэсэн шүү

    Хариулах
  • 66.181.186.171
    2021/08/09

    avtomashinii zogsoold ygd hevtej bsn be. ter sonin bnadaa. ter 11 nastai aluurchin huu tiishee daguulj yaj hurgesen baihuu

    Хариулах
  • 66.181.186.171
    2021/08/09

    magadgu nogoo talaas aluurchin geed bgaa 11nastai huug ailgan surduulj chi alsan gej hel, tegj helhgui bol alna, ger buliin humuusiig chin bas iim bolgon gej daramtalsan baij bno.

    Хариулах
  • 66.181.161.125
    2021/08/09

    vr hvvhdee busdiig deerelhej doromjilj bolohgvi gej zaaj surgah heregtei dee etseg ehchvvd min

    Хариулах
  • 202.9.47.4
    2021/08/09

    Ymar aimar ym be ter huuhdiin etseg eh ni hariutslaga huleeh blgui dee aimar ym be aluurchin sul cholootei yvj bhad aidas huidestei l bhiin bna daa

    Хариулах
  • 192.82.78.96
    2021/08/09

    Yanaadaa odo ingej hyn alj boldog um baina gj bodood dahiad hyn alnaa yanaa byyzgedee

    Хариулах
  • 202.126.90.110
    2021/08/09

    aimshigtai

    Хариулах
  • 192.82.81.194
    2021/08/09

    2 жил орчим сургуульдаа яваагүй нь зэрлэг байдал руу оруулж байгаа юмдаа. Иймээс багш нарыг хүндлэх хэрэгтэй юм. Одоо ч хүн муулах нь Монгол хүний зан болжээ

    Хариулах
  • 212.129.11.133
    2021/08/09

    14нас хүртэл нь түр байлгах газар байдаггүй юм уу 14 хүрэхээр нь ял шийтгэлийг нь өг!!!!!

    Хариулах
  • 66.181.161.40
    2021/08/09

    Yamarch hetsvv yumdee uhaan sanaan zvgeer yum bolwuu yamar negen yum hiihgvi bol naad hvvhed chin ahiad yu hiihiig hench medhgvi shdee ahiad hen negen hohiruul yaan we hvn alsan hvn odoo bvvr setgtsen oorchlogdson baigaa bailgvi ahin hereg hiihgvi gesen batlgaa bhgvi arga hemjee awsnan deer bhaa gej bodoj bna

    Хариулах
  • 66.181.161.30
    2021/08/09

    Буруу хэрэг хийсэн л бол эрт орой шийтгэлээ хүртэх л ёстой!

    Хариулах
  • 64.119.18.48
    2021/08/09

    энэ гөлгийг шийтгээчээ хориооч

    Хариулах
  • 192.82.89.51
    2021/08/09

    Бодол үг, үг үйлдэл болдог гэдэг. Ийм аймар зүйл үйлдэж байгаа хүүхэд 14 хүртэлээ юу ч хийж мэднэ. Эхний удаа далайсан байх, тэгээд буулгасан. Үүнээс цааш үйлдэл нь хүндэрнүү гэснээс засрахгүйдээ. Үнэхээр харамсалтай юм. Эцэг эхийн л хайхрамжгүйгийх байгаадаа

    Хариулах
  • 66.181.161.110
    2021/08/09

    14 нас хүрэхээр нь ялыг нь эдлүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.22.31
    2021/08/09

    14 нас хүртэл тэгээд дахиад хүн ал гэсэн үг хуучин рүүхдийн колони энэтэр байсан биздээ хулгай хийгээд хэрэг хийсэн ч гаргаад явуулах юм бна л даа

    Хариулах
  • 139.5.219.142
    2021/08/09

    Buzar huuhed vee yanaa tzaashdaa aluurchin boloh ni bn

    Хариулах
  • 202.126.88.169
    2021/08/09

    Ер нь хүн хүнээ хайрлах ухааныг эцэг эхчүүд болон сургуулийн хичээлийн программд оруулж багаас нь суурийг нь сайн тавьж өгөх нь зүйтэй болов уу? Сүүлийн үеийн хичээлийн программд тийм талын хичээл ордоггүй...

    Хариулах