Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 2020 оны 10-р сарын 15-наас 16-ныг шилжих шөнө согтуурах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолоочийн гэм буруутай үйлдлийн улмаас нэгэн гэр бүлд нөхөж баршгүй уй гашуу тохиолдож, аав, ээж нь амь насаа алдаж, 2 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, өнчрөн үлдсэн билээ.
Цаашид ах дүү хоёрт амьдрах урам зориг, амьдралын баталгааг олгох зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хүүхдийн нэгдсэн зөвлөл"-ийн санаачлагаар “ХАШАА, БАЙШИН”-тай болгох хөрөнгө босгох "Жигүүр хайрлая" аяныг зохион байгуулж, өнөөдөр биелэлээ олж байна.

Аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, Хөлөнбуйр сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Эрдэнэбат, аймгийн ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан болон Хөлөнбуйр сумын удирдлагууд ах дүү хоёрт шинэхэн хашаа байшингийнх нь түлхүүрийг хүлээлгэн өглөө.
Аянд 21 төрийн байгууллага, 17 төрийн бус байгууллага, анги хамт олон, секц дугуйлан зэрэг нийт 38 аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс 19.716.930 төгрөг цугласан байна.
Хандивын аянд нэгдсэн томоохон дэмжлэгээс дурьдвал аймгийн Засаг даргын захирамжаар 2.050.000 төгрөгийн хандив, Дорнын Гал уяачдын холбооноос 3.200.000 төгрөг, Хөгжимт драмын театр 1.000.000 төгрөг, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 2 хүүхдийн эмчилгээнд 11 сая төгрөг, хашаанд 4.800.000 төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.9.47.49
эвий эвий нялх амьтан өнчирч хоцорсон байна ш дээ. аймар юм бэ?
Хариулах