Б.Баатар найруулагчид хандаж, “Буриад зоныг харуулсан хэсэгт судлаачдын дүгнэлтийг гаргуул” гэсэн бичгийг Соёлын яамнаас илгээжээ

Moderator
2021/08/06

 “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж, гомдол гаргасан байна.

Тус гомдолд, “Ардын хувьсгалын 100-н жилийн ойн “Би Монгол хүн” хүндэтгэлийн концертыг хийхдээ: Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтыг илтэд зөрчин, Буриад халх эмэгтэйн хормой хотыг сөхөх гээд гүйх, сөхөж харах зэрэг нь, Sexual Harassment-ийг татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр өргөн сурталчилж, Буриад угсааны ёс заншил, уламжлалыг доромжлон, ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг ноцтойгоор зөрчлөө” хэмээжээ. Иймд "Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн этгээдүүдэд, хийсэн үйлдлийнх нь төлөө арга хэмжээ авах, уучлал хүсэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлэх нь зохистой" гэсэн байдаг.

Тэгвэл Соёлын яамнаас Б.Баатарт хандаж, “тус контентийн буриад зоныг харуулсан хэсэгт угсаатны болон антропологи судлаачдын үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг гаргуулах, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч, хариуг 2021 оны 8 дугаар сарын 15-ны дотор илүүлнэ үү” гэсэн албан бичиг илгээжээ.  


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 88.238.236.87
    2021/08/08

    Eronhii said dvvtei gsenshig yum yumand huruugaa dvrdeg boljee

    Хариулах
  • 202.126.90.137
    2021/08/07

    Хошин шог дэндсэн гэхээс багадахгуй. Энэ арай дэнджээ!!! Жужигчид нь ч татгалзах хэрэгтэйштээ, ичмээр!!!

    Хариулах
  • 87.147.158.97
    2021/08/07

    Zuv shu baatar gej butelgui etgeed ym ymand l orchihson yvj bh ym da yachihsan tsag ue ve

    Хариулах
  • 192.82.91.201
    2021/08/07

    наад контент чинь цацагдаад олон нийтийн хүртээл болсон биз дээ. Одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг шиг юм болоод яах вэ дээ. Буриад эрчүүд хүүхний хормой хот сөхөөд л түүнд нь нь эмэгтэй хүн дуртай байгаа юм шиг л гаргасан ш дээ. үүнийгээ Найруулсан найруулагч тоглосон жүжигчин бүгд л өөрсдийгөө өмөөрөөд магтаад байсан биз дээ. Надад л лав таалагдаагүй. мөн архи уугаад хундагаа шидэж байгаа хэсэг гээд галзуу согтуу ч юм шиг олон юм таалагдаагүй. Монголчууд арай ч ингэж зэрлэг омгийн шинжтэй баярлаж наадаж байгаагүй байх.

    Хариулах
  • 98.169.33.79
    2021/08/06

    Zuv sh dee. Teneg Baatar ooroo hormoi hot sohdogoo engiin uzegdel geed oilgochij. Yostoi neg jinhene Ork chini Baatar daa

    Хариулах