АТГ-аас ЗТХЯ болон ИНЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийжээ

Moderator
Өчигдөр 12 цаг 28 минут

Өчигдөр /2021.08.05/ Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ болон Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-т АТГ-аас нэгжлэг хийж, Сөүл хотод болсон “агаарын харилцааны хэлэлцээр”-тэй холбоотой бичиг баримтууд болон хэлэлцээрт явсан бүрэлдэхүүн, тушаал шийдвэрийг шалгасан байна. 

Энэ үеэр зарим компьютер,техник хэрэгслийг нь хураан авч явжээ.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна