Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар миний бие зарлиг гаргана гэдгээ хэлье” гэв.
2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн” гээд, оюуны спортыг дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргах зэргээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлэв. Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтойг тэмдэглэв.


Багш нар сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр санаачилсан юм.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Шугаман дэд бүтцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлаар хэлэлцлээ
192.82.68.57
ЗА ЭНЭ Ч ЯАХАВ. ХҮН АМЫН 002 ХУВЬ БИЗ. ХҮН АМЫН 100 ХУВЬ АШИГТ МАЛТМАЛЫН ЭЗЭН ХЭЗЭЭ БОЛЖ БОРВИ ТЭНИЙХ ВЭ?АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЛЭН ДАРГА ЧИНЬ БЕНЗИНИЙ ҮНИЙГ ТЭНГЭРТ ГАРГАЛАА. БЕНЗИН ЗАРДАГ КОМПАНИУД ХОХИРОЛД ОРСОН ГЭНЭ. АРД ОЛОН АШИГАНД УНАЖ ГЭНЭ.
Хариулах64.119.24.15
Zev shuu oyun Uhaan unelegddeg baih estoi huuhduud amjilt gargaad irehed uramshuulah ny tuiliin zev,aav eej naraa erend oruulj yavdag ny unen
Хариулах