“Оргил Энканто” салбарын хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх үүргийг Д.Сумъябазарт өгчээ

Moderator
2021/08/03

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн баруун талд явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна гэх дүгнэлт гаргасан байдаг. 

“Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн 62 хувийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшдэг. Ж.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш “Оргил” худалдааны төвийнхөө хэд хэдэн салбарыг нээсэн. Үүний нэг нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж буй.

Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өчигдөр /2021.08.02/ болсон байна. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.