Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар“Приус 20” загварын суудлын автомашин нь авто замын хажуу руу онхолдож 2 хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу очиход Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан /39 настай, эрэгтэй/ “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдсон осол гарсан байжээ.
Ослын улмаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн байна.
Харин Хан-Уул дүүргийн 3 хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, иргэн Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Шугаман дэд бүтцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлаар хэлэлцлээ
66.181.176.129
ursgal surhuu l bolichih tehuu
Хариулах66.181.161.37
Хараал идсэн замаа засаад өгөөчээ хэрвээ зам өргөн эвдрэл гэмтэлгүй байсан бол иймэрхүү ослууд гарахгүй шүү дээ арайч дээ
Хариулах