Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, гавтай байхад нь зодсон үйлдлийг харуулсан бичлэг уржигдар /2021-07-29/ цахим орчинд тархсан.
Тус хэрэг нь 2019 оны зургадугаар сард үйлдэгдсэн болохыг өчигдөр /2021-07-30/ ЦЕГ-аас хэвлэл болон олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн юм. Мөн тухайн хэргийг үйлдсэн алба хаагчдыг ажлаас нь халсан , мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэсэн тайлбар өгсөн.
Тэгвэл бичлэгт буй залуус хэн байв гэдгийг ISEE.mn сайтад "Хамгийн анх өөрийн цахим хуудастаа тус бичлэгийг байршуулсан иргэн Г.Б нь тайлбартаа гавлуулсан хүнийг өөрийгөө хэмээн дурдсан байв. Мөн хохирогч залуу хэлэхдээ нэг минут үргэлжилсэн бичлэгний дараа эрүүлжүүлэхэд аваачин хоёр цаг гаруй зодож, улмаар хумсны хутгаар биеийг нь гэмтээсэн гэх тайлбарыг өгсөн.
Тэрээр 20 гаруй настай бөгөөд хувцас загварын чиглэлээр ажилладаг нэгэн аж. Мөн өөрийн сонирхлоор дуу зохиодог, хувцасны брэндийн нүүр царайгаар ажилладаг модель юм байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
122.201.22.217
Оюун Эрдэнэ, Нямбаатар огцор. Нөгөө ёс зүй, хүний эрх, ардчилал хаана байна.
Хариулах