Цагдаагийн байгууллагаас автомашинтай кинотеатр​ын үйл ажиллагааг зогсоолоо

Moderator
2021/07/30

Төв цэнгэлдэх хүрээлэнд автомашинтай кинотеатр энэ сарын 28-нд нээгдсэн. Гэвч нээгдсэн даруйдаа буюу энэ сарын 29-ны орой цагдаагийн байгууллагын шаардлагаар  "Хаалгаа барьсан" байна.  Учир нь цагдаагийн байгууллагаас дээрх үйл ажиллагааг явуулахыг хоригложээ.

Нэг удаагийн үзвэрт 50 машин орох боломжтой бөгөөд нэг машин дотор дээд талдаа дөрвөн хүн л байх боломжтойг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна