Хойд хөрш крантаа хаасны маргааш

Moderator
2021/07/30

2011 оны зун Оросууд  крантаа хааж, хот хөдөөгийн ШТС-ууд  тэг зогсолт хийж улс оронд шатахууны хомсдол нүүрлэж байв. Тэгвэл энэ түүх давтагдах магадлал өндөр болов. 

Монголын зах зээл хүссэн ч, эс хүссэн ч Орос, Хятадаас хараат.  Хойд хөршийнхөн ч юун тухай бойкот хийж, шахалт үзүүлдгийг монголчууд бид ч андахаа больж. Москва ийнхүү  Монгол руу хуруугаа чичилж “Бид импортын шатахууныхаа үнийг тонн тутамд нь  нэмсэн шүү. Та нар авбал ав авахгүй бол боль” гэчихэв.  “Москвагийн дүрмийг монголчууд үг дуугүй дагах ёстой” хэмээн оросууд сануулж эхэллээ. Энэ дагуу өнөөдөр өглөө ШТС-ууд  дахин үнээ нэмэв. 

Өчигдөрхөн хариуцсан төрийн байгууллагаас "ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна" хэмээн мэдэгдсэн. 

Маргааш нь буюу өнөөдөр шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж байх. 

Монголчууд оросуудад “Та нар үнээ нэмчихлээ. Бид ийм өндөр үнэтэй шатахуун авахгүй” гэж хэлж зүрлэхгүй нь тодорхой. Тэгээд ч монголын шатахуун импортлогч  компаниуд  үнэ нэмэх болсноо нэг их нэрэлхэж цааргалалгүй мэдэгдэж эхэллээ. Цаашид яана гэсэн үг вэ? Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр ард түмний ачаа хүндэрнэ. Зөвхөн монголд л үйлчилдэг бичигдээгүй хууль!!!!

Цаашид ч үнэ өснө гээд бод....



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.209
    2021/07/30

    Өөрсдөө бензинээ үйлдвэрлэе гэж саналаа бичсэн хүн алга байгаа нь бүр бусдаас хамааралтай байгаад сурчихсаных юм болов уу? Эсвэл МОНГОЛ УЛСАД НЕФТЬ ХОВОР ЮМУУ? ИЙМ БАЯН ОРОНД БАЙМААР Л ЮМ. ТӨСӨЛ ЯРИАД БАЙСАН ЯАСАН БЭ?

    Хариулах