Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг өчигдөр /2021.07.29/ цахим орчинд тархсан. Тус бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн
Тэгвэл уг бичлэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дотоод хяналт, шалгалтыг өчигдөр оройноос эхлүүлсэн гэсэн мэдээллийг Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар өглөө.
Тодруулбал, залуусыг гавлаж зодсон цагдаа нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлжээ. Цагдаагийн албан хаагчид хүний эрхэнд халдсан болох нь тогтоогдсон байна.
Тухайн хэрэг 2019 оны хоёрдугаар сард болсон байна. Иргэд нь цэнгээний газраар үйлчлүүлснийхээ дараа төлбөр тооцоо хийгээгүй гэх шалтгаанаар танхайрсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагын дагуу очиж ажилласан байсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хэргийг АТГ-т шилжүүлэх саналтайгаар шилжүүлээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.69.209
ЦАГДАА НАР АРД ИРГЭДЭД ХУУЛИЙН БУС АРГААР ДАРАМТ ҮЗҮҮЛЖ ЗОДОЖ БЭРТҮҮЛЖ БАЙГАА ХЭД БОЛ? 2019 ОЛНООС ХЭДЭН ХҮНИЙГ ЭНЭ ХОЁР ЭТГЭЭД ЗОДОЖ ТАНХААРСАН БОЛ?
Хариулах