Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
БУУДЛАГА:
Өглөө 08.00 цагт Asaka Shooting Range-д эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын урьдчилсан шат эхэлнэ. Манайхаас О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөх юм. Өчигдөр тамирчид тогтоол 30 сум буудсан бол өнөөдөр түргэн 30 сум буудсанаар финалд шалгарах найман тамирчны нэр тодорхой болох юм.
Тогтоол буудлагын дараа Ц.Анударь 287 оноотойгоор 29-д, О.Гүндэгмаа 283 оноотойгоор 38-д бичигдэж байгаа билээ. Энэ төрлийн финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.
ЖҮДО:
Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч сорино. Тэрбээр эхний даваанд Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой барилдах сугалаа татжээ. 25 настай энэ жүдоч тивийн аваргаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Мастерс тэмцээнд манай Ө.Дүүрэнбаярыг ялж байв.
УСАНД СЭЛЭЛТ
Токиог зорьсон Монголын сэлэгчид өнөөдөр уралдана. Эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү хурд сорих бөгөөд уралдаан нь 18.10-аас эхлэх хуваарьтай. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдах Б.Энххүслэн 18.32 цагаас гараанд гарах юм.






ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна