Чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиог зорилоо

Moderator
2021/07/28

 "Токио-2020" зуны олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиод хүрэлцэн очно. Энэ олимпод эмэгтэй чөлөөтийнхөн бүх зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөх юм.

Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ.

Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод ирэх болно. Чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпийн дэвжээнд өрсөлдөж эхлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна