Монголын бөх Саид Моллаи 81 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо.
Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт байгууллаа.
Одоо Моллаи энэ олимпод одтой барилдаж, томчуудыг нураасаар яваа Австрийн бөх Шамил Борчашвилитэй барилдана. Тэд өмнө нь хоёр барилдаж ээлжлэн хожоод байгаа юм.
Тэгвэл Саид Моллаид амжилт хүссэн иргэн Ц.Өлзийтогтох Бэтүб хийдэд ном уншуулжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн нийгмийн сүлжээндээ "Саиед Моллаи-даа сайныг хүсээд өглөө эртлэн яваад Бэтүб хийдэд 5000 төгрөг төлөөд Хийморийн сан тэргүүтэй хэдэн ном захиалчихаад ирлээ. Энэ хүн эх орноосоо явах болсон нь Жудо бөхдөө чин сэтгэлээсээ дурласан бөгөөд Олимпийн аварга эсвэл медаль авах хүсэлтэй нь л холбоотой байх гэж таамагладаг. Тиймээс ийм их эрсдэл хийж хавчигдаж гадуурхагдаж яваа түүнийг дэмжихээс өөр аргагүй л гэж бодсоных шүү” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
24.252.135.173
Huurhii dee Hiimoriin san chine uilchiljee huu
Хариулах