Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан билээ.
Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.
Тэгвэл Ц.Анударь, “Багшгүй явсан учраас хэд дүгээрт явж байгаагаа хараагүй. Багштай явсан бол зүгээр юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл би онооны самбар харж чадахгүй, багш харж чадна. Тэгээд онооны самбар хараад намайг дуудаж гаргаж ирээд сайн ажиллаарай гэдгийг минь хэлж өгөх хүн байсан бол зүгээр байсан юм болов уу гэж бодсон” хэмээжээ. Түүний ярилцлагаас үзвэл, тэрээр Япон улсыг багшгүй ганцаараа зорьсон бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
122.201.23.84
Яагаад Гүндэгмаа багштай явсан байхад энэ охингүй багшгүй байваа?
Хариулах202.126.88.68
өөрийгөө сайн буудаж бга гэж бодоод явж байсан байж болно шүү дээ. гэтэл хажуугаас нь дутуу бгааг нь, бас юун дээр алдах гээд бгааг нь хэлж сэтгэл санааг нь тогтворжуулах.. гээд багшийн хэрэг гарах л байлгүй.
Хариулах87.66.142.201
Kk onoo helheeer ni yahuu? Sain buudah bsimu? Zugeer l chadaaguu bol chadaagui gedgee huleen zuvshuurch sur, Olimp gedeg chin mingol naadam bish, Ohin mini chi zaluu bna ahiad iluu sain huls huchee gargaj baij amhiltand hurnee, Amjilt husie
Хариулах