“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Moderator
2021/07/25

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон холбогдох бусад хүмүүс Монголын төмөр зам ТӨХК-ийн Төсөл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэнгэлтэй өнөөдөр уулзаж, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн тээвэр ложистекийн асуудлаар санал солилцлоо. Тэд төмөр замын төслийн өнөөгийн нөхцөл байдал, үүсээд буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм. Монголын төмөр зам ТӨХК-ийн зүгээс цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллаж, Нарийнсухайт чиглэлийн тээвэр ложистекийг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулахаар боллоо.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна