ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД ТӨСВИЙН САХИЛГА БАТ, ОНОВЧТОЙ ТӨСӨВЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОНО

Moderator
2021/07/24

Улс орны хэмжээнд 2022 онд хийх ажлаа төлөвлөж байгаа энэ үед төсөвт хийгдэх шинэчлэлүүд нь иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг харсан байх, үр ашиггүй зардал гаргалгүй төсвийн хэмнэлтийг хийх шаардлага эн тэргүүнд тавигдаж байгаа билээ.

Ирэх оны төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн удирдлагууд хэлтэс албадаас ирүүлсэн 2022 оны төсвийн төсөөллийг урьдчилсан байдлаар өнөөдөр хэлэлцлээ.

Төсвийн төсөөллийг хэлэлцэх уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд харьяа хэлтэс алба тус бүрт санал шүүмжлэл, анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж чиглэл өгсөн юм.

Тухайлбал,
Нийтлэг үйлчилгээний газарт хог ачилт, тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, хог хаягдлыг бууруулахад чиглэсэн зөв менежментээр ажиллах, төсвийн хүрээнд шийдэх боломжгүй ажлуудыг дотоод нөөц бололцоогоороо шийдвэрлэдэг байх, парк шинэчлэлийг хийх, иргэдийн хандлагыг өөрчлөх ажлуудыг хийх тал дээр зөвлөсөн бөгөөд "Хог хаягдлыг бууруулахад чиглэсэн зөв менежмэнтээр ажиллаж байж бид хогны асуудлаас сална гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх анхааруулсан юм.

Харин дүүргийн Соёлын төв нь захын хороодын хүүхэд залууст чиглэсэн төслүүдийг боловсруулж ААН байгууллагуудад танилцуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах тал дээр ажиллаж байгаагаа хэлсэн юм. Энэ үеэр цар тахлын үед, мөн нөхцөл байдлыг давж гарсны дараа ч иргэдийн сэтгэл зүйд чиглэсэн соёлыг түгээх шинэ санал санаачлагуудыг тусгаж өгснөөр дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд илэрхийллээ.

Мөн түүнчлэн Дүүрэг хөгжлийн төвд “Гадны хөрөнгө оруулалт, нийслэл, дүүрэг орон нутгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хаана ямар л том төсөл санал байна түүнийг шүүрч аваад дүүрэгтээ хэрэгжүүлдэг байх, хамгийн түрүүнд хөдөлж дүүрэгтээ хэрэгтэй болгоныг авчирдаг байх хэрэгтэй” гэж Засаг дарга Н.Баярмөнх хэлсэн юм.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь хүүхдийн төлөө зөвлөл байгуулж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал дээр анхаарч, хүүхдэд чиглэсэн тодорхой ажлууд дээр төсвөө тусгахыг дүүргийн удирдлагууд зөвлөв.

Ийнхүү Баянзүрх дүүргийн удирдлага, алба хаагчид цар тахлын хүнд үед төсвийн сахилга бат, оновчтой төсөвлөлтийг бий болгоход анхаарч ажиллаж байна.

Шинэ санаачилга, зөв шийдлийг олж ажиллахад иргэд та бидний оролцоо мөн чухал юм.
http://bzd.ub.gov.mn/7w

1 хүн, сууж байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно


зогсож байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно



1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.89
    2021/07/25

    ТӨСВИЙГ ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨНӨ ГЭЖ БИЧЭЭЧ . ҮГ ЗОХИОГООД. ЛАТИН ҮСГЭЭР БИЧЭЭД. КИРИЛЛ ҮСЭГ ЧИНЬ МУ-ЫН АЛБАН ЁСНЫ ҮСЭГ САЙН МУУ Ч ГЭСЭН. ЭНЭ САЙТУУДАД ХҮМҮҮС ЛАТИНААР ИХ БИЧИХ ЮМ. УГИЙН БОЛОВСРОЛГҮЙ ДЭЭРЭЭ УЛАМ БОЛОВСРОЛГҮЙ БОЛОХ ЮМ. СЭХЭЭТНИЙ ДАВРАГ ИХ ЗАЛУУ БАЙНА МОНГОЛД. ИХЭНХИ НЬ МАЛЧНЫ АЖИЛЧНЫ ХҮҮХДҮҮД ИХ СУРГУУЛЬ ДҮҮРГЭСЭН БОЛООД СЭХЭЭТЭНИЙ ТООНД ИЙМ МАЯГААР ОРЖ БАЙНА. ХЭДЭН ҮЕИЙН УДАМ ДАГАСАН СЭХЭЭТНҮҮД ХОВОР. 37ОНД УЛАМЖЛАЛТ СЭХЭЭТНИЙ ДАВХРААГАА, САЙХАН ХЭДЭН ҮЕ УДАМ ДАМЖСАН СЭХЭЭТНҮҮДЭЭ АЛТАН УРГИЙНХНЫ ХАМТ ХОРООСОН. ОДОО МАЛЧИД ,МАРГИНАЛУУД СЭХЭЭТЭН БОЛЧИХООД БАЙНА.

    Хариулах
  • 66.181.178.81
    2021/07/24

    тӨВ ХАЛХЫН ХЭЛЛЭГЭНД ТӨСӨВЛӨЛТ ГЭДЭГ ҮГ ЕР БАЙХГҮЙ.

    Хариулах