Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдаа, үйлчилгээний 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад худалдаа 30, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 37, ахуйн үйлчилгээ 11, зочид буудал 1, - биеийн тамир спорт үйлчилгээ 1 байгууллага хамрагджээ. Шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.
ЗӨРЧИЛ :
-17 дугаар хороо Их Монгол плазад үйл ажиллагаа явуулж буй “Мачта кафе”, “Тү Лэ жүр” кофе шопууд ариутгал халдаргүйжүүлэлт хийлгэх хугацаа болсон ч хийгдээгүй
-19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй АПУ ХК-ийн нэрийн дэлгүүр үйлчлүүлэгчдийн халуун хэмждэггүй, төлбөр тооцоо хийх хэсэгт хуванцар хаалт байршуулаагүй зөрчилд зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.
-20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Саруул гоо сайханы салон зай хоорондын хаалт хийгээгүй зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
-20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Таван богд фүүдс ХХК-ийн КФС түргэн хоолны газар хариуцлагын гэрээгүй заалаар үйлчилж байсныг зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч ажилласан.
-11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Гранд зайсан хилл ресторан цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрснийг тусгай зөвшөөрөл 17 ширхэг архи согтууруулах ундааг хураан авч материалжуулан цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: НМХГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.87.255.66
энэ заваан түүхий эрүүл мэндэд хортой тахиа нэртэй хор шарж өгдөг газруудыг хаалдаа. Заваан балиар бөөлжисүүд
Хариулах64.119.25.46
Авч идэхээ л больчих. Амь амиа л хичээе, хүний төлөө амьдарч байгаа биш дээ