17 настай хүү 41 настай эрэгтэй хамт живж нас баржээ

Moderator
2021/07/23

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг” гэдэг газар дөрвөн хүн “Тосон” нуурын эрэгт амарч байснаас 2 хүн нуурын усанд сэлэхээр ороод живсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19:30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна