НӨАТ-ийн буцаан олголтыг маргаашнаас иргэдийн данс руу шилжүүлнэ

Moderator
2021/07/19

НӨАТ-ын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор хуульд заасан байдаг. Хуулийн дагуу өнөөдөр энэ мөнгийг Төрийн сан руу шилжүүлж байгаа аж. Төрийн сангаас бичилт, шилжүүлэг хийгдсэнээр арилжааны банкууд гүйлгээ хийж эхлэх юм. 

Хоёрдугаар улирлын буюу энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор улсын хэмжээнд нэг сая 166 мянга 880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор баталгаажаад байгаа аж. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.