Наадамлаагүй наадамчид аа, гэртээ тусгаарлагдахаа битгий мартаарай

Moderator
2021/07/19

Фэйсбүүкийн гудамжаар дүүрэн амарсан, зугаалсан, аялсан иргэд. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэхийг иргэд эсэргүүцснээр наадам цуцлагдсан. Харин Засгийн газрын ёс хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Мөн аймаг орон нутгууд орох гарах хөдөлгөөнөө нээж, энэ ес хоног иргэд ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэв. Цар тахал, корона, маск бүгдийг нь мартав.  Хаа сайгүй бэсрэг наадмын дайтай бөөгнөрөл үүсэж, иргэд амны хаалтгүйгээр амарч зугаалав. 

Ковид-19 өвчин нийтийн дунд тархсан  гэдгийг тэд мартав. Иймээс мэргэжлийн ЭМЯ-аас анхааруулга гаргасан юм.

Тодруулбал, Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас коронавируст халдвар (КОВИД-19)-т илүү өртөж, тохиолдлын тоо өсч улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэн ТА нийслэл хотод орж ирээд гэртээ өөрийгөө 7 хоног тусгаарлан ажиглах, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг анхааруулжээ.  

Хэдхэн хоногийн дараа хичээл сургууль эхэлнэ. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагын анхааруулгыг дагаж мөрдөх шаардлага үүсээд байгааг сануулан хэлэх нь илүүц биз. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна