Усан осолдсон байж болзошгүй ЗУРГААН хүнийг эрэн хайж байна

Moderator
2021/07/18

Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийн байдлаар усанд осолдсон байж болзошгүй зургаан иргэнийг эрэн хайж байна. 

Тодруулбал, 

  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар  энэ сарын 04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.Үүнээс хойш 14 хоног эрэн хайж байна.
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар 13 хүн Эг-ийн голын эрэгт зугаалж байснаас 1 хүн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Эрэн хайж байна.
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан.  Эрэн хайх ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн. 
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тухайн өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 
  • Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Ар-үзүүрийн-Ам” гэдэг газар 12 хүн  “Тэрхийн цагаан” нуурын эрэгт зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна